ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЭРДЭСТ УСНЫ ДАВУУ ТАЛ

Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газраас 110 м-ийн гүнээс эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөлгүй савласан физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжит агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.

Ариун ундрагатай

28 сая жилийн түүхт, Боржин чулуулгийн баялаг нөөцтэй газрын давхрагаар шүүгдэн эрдэсжсэн, байгалийн бүтээл

Зөв бүтэцтэй

Монголд анх удаа усны мэдээлэл дамжуулах гайхамшигт чанарыг ашиглан, усыг зөв бүтцээр нь хадгалж, эерэг энергээр баяжуулах үйлдвэрийн цоо шинэ орчныг бүрдүүлсэн

Зохимжит найрлагатай

Хүний бие организмд 100% шингэх, нэн зохист эрдсийн агууламжтай


Баталгаат чанартай

Лабораторийн байнгын хяналтанд, үндсэн найрлага нь шүүж хөндөгдөөгүй, ариутган савлагдсан экологийн цэвэр бүтээгдэхүүн

ТЭРЭЛЖ ҮЙЛДВЭР

Улаанбаатар хотоос 45км зайд байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжийн сав газар байрладаг.

Татан авалт

Өдөр бүр ТЭРЭЛЖ байгалийн эрдэст усны үйлдвэрээс Улаанбаатар хотын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ түгээдэг























ТЭРЭЛЖ БАЙГАЛИЙН ЭРДЭСТ УСНЫ ГЭР БҮЛ

Бид өнөр гэр бүл. Бидний гэр бүлийн гишүүн бүр өөрийн давтагдашгүй үнэ цэнэ, өнгө төрх, онцлог хэрэглээтэй. Хэрэглэгч таны хэрэгцээнд зориулан 5 төрлийн савлагаатайгаар хүргэж байна.

ТЭРЭЛЖ - 0.33л

Байгалийн эрдэст ус

Гэр бүлийн бяцхан гишүүд болон тусгай
үйлчилгээнд зориулсан шинэлэг савлагаа

ТЭРЭЛЖ - 0.5л

Байгалийн эрдэст ус

Спорт клуб, тусгай арга хэмжээнд
зориулсан энгийн жишиг савлагаа

ТЭРЭЛЖ - 1.5л

Байгалийн эрдэст ус

Аялал зугаалга, бүтэн өдрийн хэрэглээг
хангах энгийн жишиг савлагаа

ТЭРЭЛЖ - 4.5л

Байгалийн эрдэст ус

Багийн гишүүн бүрт хүртээх
шинэлэг авсаархан савлагаа

ТЭРЭЛЖ - 18.9л

Байгалийн эрдэст ус

Өдөр тутмын өрх гэр, хамт олны
хэрэглээнд зориулан савлав

ACTIVE - 0.75л

Байгалийн эрдэст ус

Дусал бүрт хүч
Спорт савлагаатай ус












БЛҮ ГОЛД ХХК

Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

БЛҮ ГОЛД” ХХК нь 2007 онд цэвэр усны үйлдвэрлэл, худалдаа, борлуулалтын чиглэлээр анх “БОСА ЭРХТ” ХХК нэрээр үүсгэн байгуулагдаж, Монгол улсын шингэн хүнсний зах зээлд “Тэрэлж акуа” брэндийн байгалийн эрдэст усыг үйлдвэрлэн нийлүүлж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
Компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн болох Тэрэлж акуа брэндийг Улаанбаатар хотоос алслагдмал газарт байрлах Налайх дүүргийн 1-р хороо Хөх давааны энгэр, Туулын гүүрний зүүн хойно Тэрэлж эрдэст усны үйлдвэрт үйлдвэрлэдэг ба энэхүү бүтээгдэхүүнийг хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэр эко орчинд байгалийн гүнээс гарган авдаг. Улаанбаатар хотруу 45км-н зайнаас тээвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэн борлуулалт хийдэг юм.
Манай компаний давуу тал, онцлог: Тэрэлж нэрийн ус нь 28 сая жилийн өмнө түрэгдэн гарч ирсэн боржин чулуулгын баялагтай Хан Хэнтийн нурууны Горхи Тэрэлжийн сав газар болох Хатан туулын хөвөөнөөс 110 м-ийн гүнээс авдаг байгалийн эрдэст ус юм. Манай бүтээгдэхүүн нь эрдэсийн найрлагыг нь шүүж хөндөөгүй, физик химийн үзүүлэлт нь дэлхийн ундны усны стандартуудын гол шалгууруудыг хангасан, нэн зохимжот агуулгатай учир хүний биед 100% шингэдэг.
Бид 2011 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжиндөө бүрэн шинэчлэл хийн, технологийн дэвшилтэт хэв маяг бүхий хагас автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулж, гадна орчныг эко-үйлдвэрийн жишгийн дагуу бүрэн тохижуулсан. Мөн тус үйлдвэр нь өөрийн гэсэн дотоод хяналтын лабораторитой, уг лаборатори нь хими болон нян судлалын нэгжээс бүрдэх бөгөөд савлагдсан усны дээж бүрээс шинжилгээ авч, савласан усны MNS 5007:2007 стандартыг хангаж буй эсэхийг шинжилгээгээр байнга хянан ажилладаг.
Шинэчлэлт хийснээр үйлдвэрийн хүчин чадал хоногт 20000 литр усыг боловсруулдаг бөгөөд хэрэв жилийн ажлыг хоногийг 260 хоног гэж бодвол 5 200 000 мян.л. ус буюу 5200м.куб. ус боловсруулах хүчин чадалтай.
Манай компанийн Тэрэлж эрдэст усны үйлдвэр нь үндсэн цех, түүхий эд бараа материалын агуулах, бэлэн бүтээгдэхүүний агуулах, ажилчидын ариун цэврийн өрөө, сургалт цайны газар гэсэн үндсэн 5 бүрдэл хэсгээс бүрддэг. Нийт талбай нь 709,2 м2, бэлэн бүтээгдэхүүний агуулах нь 252 м2, түүхий эд материалын агуулах нь 120 м2, үүнээс гадны орчны ариун цэвэр болон тохижилтонд анхаарал тавин ажилладаг бөгөөд энэ хүрээнд ажилчидын амарч тухлахад зориулсан сүүдрэвч, спорт талбай, хиймэл нуур, усан оргилуур, иж бүрэн гадна гэрэлтүүлэг, аж ахуйн хашаа, орчны тохижилт бүрэн хийгдсэн.
“Тэрэлж” эрдэст ус нь технологийн тодорхой боловсруулалт хийж озоноор ариутгасан, хүний ундны хэрэгцээнд шууд хэрэглэх зориулалтаар 2 гүний худаг, 6 төрлийн савалгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх 3 үндсэн шугамтайгаар ажиллаж байна.




















Байгалийн эрдэст усны үйлдвэр

Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн хөвөөнд гүний усны баялаг нөөц агуулсан , цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар байрладаг

“Тэрэлж байгалийн эрдэст усны үйлдвэр” нь Улаанбаатар хотоос 45 км-ийн зайд орших Горхи-Тэрэлжийн хөвөөнд гүний усны баялаг нөөц агуулсан , цэвэр агаартай, хөрсний бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар байрладгаараа онцлогтой. Бид жил ирэх тусам үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа тогтвортой шинэчлэгч байж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам өргөжүүлэхийн зэрэгцээ дэлхийн жишигт хүрсэн сүүлийн үеийн техник технологитой, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан үндэсний жишиг үйлдвэр болон өргөжөөд байна.
Бидний давуу тал:

  • Жилд нэг ээлжээр 15 сая литр ус савлах хүчин чадалтай, ариутгалын аппарат, бактергүйжүүлэлтийн шат дамжлага бүхий 6 төрлийн савлагааны шугамтай, бүрэн автомат тоног төхөөрөмжтэй.
  • Үйлдвэрийнхээ дэргэд чанарын шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн лабораторийг байгуулж, өдөр бүр усныхаа чанарт хяналт тавин ажилладаг.
  • Үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гарган чацаргана, мооль, улиас тарьж зүлэгжүүлсэн бөгөөд гүүр, засмал зам, усан оргилуураас бүрдэх үйлдэрийн эко, эрүүл орчныг бүрдүүлсэн.























ВИДЕО САН

ТЭРЭЛЖ байгалийн эрдэст ус-Байгаль бүтээж бид баталгаажуулав



  • Дусал бүрт хүч Active



  • Дусал бүрт хүч Active


  • Онгойлоход хялбар Active

  • Дахин ашиглах боломжтой Active

  • Дусал бүрт хүч Active


  • Авж явахад авсаархан Active

  • Дусал бүрт хүч Active



  • Яагаад эрдэст ус чухал вэ?

  • Тэрэлж байгалийн эрдэст ус

  • Завгүй амьдралын байнгын хэрэглээ

  • Эрч хүчтэй амжилтын төлөө хамтдаа

  • Бусдаас өөр Тэрэлж байгалийн эрдэст ус
























МЭДЭЭЛЭЛ

Дэлхийд таашаагдсан амт

Маргаашийн хүн нэвтрүүлэгийг ивээн тэтгэв


БОСА ХОЛДИНГ нь Боловсрол суваг телевизийн Маргаашийн хүн нэвтрүүлэгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“Маргаашийн хүн”  нэвтрүүлэгт оролцох зочид нь өнөөгийн Монголын нийгэмд тулгамдсан чухал асуудал болж байгаа сэдвийг хөндөж, тухайн асуудлыг өөрсдийн байр суурь, хандлага зорилготой холбон шийдэл, гарцыг тодорхойлж сонирхролтой хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм. “Маргаашийн хүн” нэвтрүүлэг Боловсрол суваг телевизээр 2011.07.16-ий өдрөөс эхлэн бямба гариг бүрийн 18:30 минутаас /давталттай / Монгол орон даяар цацагдах болно.

Маргаашийн хүн нэвтрүүлэгийн сэдэв

 

   Одоогоор дараах оролцогчид сэдвээ сонгоод байна. Үүнд сэдвийг тойм байдлаар оруулав:
    1. АЭХ-ы тэргүүн Ц.Оюунгэрэл - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний эрх чөлөө
    2. ХЗДХЯ-ы дэд сайх В.Удвал - 536-ын хувьцаа

 

    3.  Монос Группийн гүйцэтгэх захирал Эрдэнэчимэг - Эрүүл мэнд
    4.  Ерөнхийлөгчийн зөвлөх Сосормаа - Хүний аюулгүй байдал
    5.  АЭХ гишүүн Байгальмаа - Гадаадад байгаа Монголчуудын ба гэр бүл
    6.  Хуульч Туяа - Хүүхэдтэй эхчүүд
    7.  МАНам Х.Оюунцэцэг - Архидалт
    8.  НИТХ-ын гишүүн Идэрмаа - Хөрсний бохирдолт
    9.  Иргэн та баялаг сан – Одонтуяа - Залуусын төлөө За гэж хэлцгээе
    10.  Ургамалцэцэг - Гэр бүл
    11.  УИХ-ын гишүүн Батхүү - Хөдөөнөөс хотруу ирж буй нүүдэл
    12.  Ерөнхий сайдын ажлын албаны Гантөгс - Нийгмийн сэтгэл зүй – стресс
  
  Нийт 2 байгууллага, 40-өөд оролцогчид нэвтрүүлэгт оролцохоор хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд эдгээр оролцогчид маань нийгэмд нэр хүндтэй нөлөө бүхий хүмүүс юм.

 

Одоо нийт 2 дугаар гараад байна.

 


    1. АЭХ-ы тэргүүн Ц.Оюунгэрэл - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөний эрх чөлөө
    2. Залуу эмэгтэйчүүд нийгэмлэг - Үтрээний хүүрнэл жүжгийн тухай

 

ХОЛБОО БАРИХ

75750039
info@bluegold.mn